Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2019-09-15

Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа.

Монгол улсын засгийн газраас санаачлан Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “МИНИС” төслийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам удирдан зохион байгуулж, хариуцан ажиллаж байгаа бөгөөд байгаль орчин нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төслийн захиалагч тал юм.
Багануур дүүрэгт зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн өмнө албаны хүмүүс дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Үйлдвэрлэл үйлчилгээ хот байгуулалтын бодлогын хорооны дарга гишүүдтэй уулзаж санал хүсэлтээ солилцов.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох төвлөрсөн хот суурин газруудын түлш, эрчим хүчний хангамжийг хүрээлэн буй орчны асуудалтай цогц байдлаар шийдвэрлэх аж.

Манай орны хувьд байгалийн хийг гарган авах хэд хэдэн боломж байдаг байна. Тухайлбал, нүүрсний давхаргын метан, занарын хийг олборлох, эсвэл хүрэн нүүрсийг боловсруулан нийлэг байгалийн хийг гарган авах юм. Байгалийн ийм нөөцийг ашигласнаар манай улс эрчим хүчээр бүрэн хангагдаж, агаарын бохирдлоо арилгахаас гадна байгалийн хийг экспортлох замаар дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцогч орон болох ирээдүйтэй гэдгийг онцолж байсан юм.

Нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн талбай нь Багануурын нүүрсний уурхайгаас баруун урд зүгт 2.5 км зайд Баяндэлгэр сумын галуут багт байрлах бөгөөд Үйлдвэрээс Улаанбаатар хотруу татах хийн хоолой нь Төв аймгийн баяндэлгэр, Архуст, Эрдэнэ, Сэргэлэн, Алтанбулаг сумдаар дамжин өнгөрөх юм байна. Иймд Монгол улсын төвийн бүсийн хүрэн нүүрсний сав газрыг түшиглэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, нийгэм эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хүрэн нүүрсний ордыг сонгож, тухайн нүүрснийхээ шинж чанарт тохирсон үйлдвэрийн технологийн сонголт хийх, үйлдвэр барих байршлыг нүүрс болон усан хангамжийн боломжтой уялдуулан тогтоосон гэдгийг оролцогч талаас илэрхийлж байлаа.
Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдсанаар өөрийн орныг хийн түлшний эх үүсвэртэй болгож, түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, хэрэглэгчдийг экологийн цэвэр түлшээр хангах. Үүгээрээ нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй агаарын бохирдлыг арилгах асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
Байгалийн хий нь цэвэр, хямд түлш төдийгүй эрчим хүчний алдагдалгүй, үр ашигтайгаар эрчим хүчийг дамжуулагч болдог учраас тив, улс дамнуулан худалдах, худалдан авах ажиллагаа явагдсаар ирсэн байна. Ийм учраас эрчим хүч экспортлох, импортлох асуудлын хүрээнд байгалийн хий чухал байр суурийг эзэлдэг. Тухайлбал, дэлхийн 110 гаруй оронд байгалийн хийг ашиглаж байгаа бөгөөд АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлтийн 27.2 хувийг байгалийн хий эзэлж байна. Мөн ОХУ-д 50 орчим хувь, Европд 19.1 хувь тус тус эзэлдэг аж.

Image may contain: 2 people, including Мөнхсайхан Отгонбаяр, people sitting, glasses, table, suit and indoor

Image may contain: DG Giva, sitting, child and indoor

Image may contain: 1 person

Image may contain: 11 people, including Baasanjaw Monhkuchral, people sitting and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%