Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИТХ-ын Төлөөлөгчид Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

2019-09-15

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, сургалтын орчин нөхцөл хэрхэн хангагдсан талаар танилцах ажлын хэсэг байгуулсны дагуу ИТХ-ын Төлөөлөгчид өнөөдөр явж үйл ажиллагаатай танилцлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Д.Батнасан, нарийн бичгийн даргаар ИТХ-ын мэргэжилтэн Б.Соёл-Эрдэнэ, гишүүдээр ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Мөнхцэцэг, А.Өсөхжаргал, Төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, Б.Мөнх-Учрал, Д.Шинэбаяр Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Баясгалан нар 132, 194, 241, Насан туршийн боловсролын төв, Оюуны эрин цогцолбор сургуулиар орж санал бодлоо солилцов.
Ажлын хэсэг байгуулагдаж үйл ажиллагаатай танилцсанаар

Сургалтын байр талбай, тоног төхөөрөмж их урсгал засварын гүйцэтгэл чанар ажлын явц

Суралцагч хүүхдүүдийн хамран сургах тойрог, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүрэлцээ

Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүнсний эрүүл аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал

Шинэ хичээлийн жилийн хүрээнд хийх бүтээлч санаачлага, ажлын төлөвлөгөө, Боловсролын салбарт гаргасан хууль эрх зүйн шинэчлэлт, түүнд авсан арга хэмжээ цаашид анхаарах ажлууд болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Сургууль цэцэрлэгт тулгамдаж буй асуудлуудыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж танилцуулна.
Image may contain: sky, cloud, house, tree, plant and outdoor

Image may contain: 3 people, including Soyol-Erdene Byambasuren and Өсөхжаргал Авирмэд, people sitting, table and indoor

Image may contain: 2 people, people sitting, table and indoor

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: 5 people, including Өсөхжаргал Авирмэд, Monhoo Moogii, Soyol-Erdene Byambasuren and Бат-Эрдэнэ Жамсранжав, people standing and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%