“Бүжиг, бүжиг” чуулгын уран сайхны удирдагч, бүжиг дэглээч, багш Б.Балжинням багшийн цолны мялаалга хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа
Улсын баяр наадмын өмнө Монгол Улсын Гавьяат багш болсон Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хөгжмийн багш, дүүргийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн “Бүжиг, бүжиг” чуулгын уран сайхны удирдагч, бүжиг дэглээч, багш Б.Балжинням багшийн цолны мялаалга хүндэтгэлийн арга хэмжээ 2019 оны 09-р сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.Боловсролын салбарын нийт хамт олондоо хүндэтгэл үзүүлэх баярын цэнгүүнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг болон ИТХ-ын Төлөөлөгчид, Боловсролын салбарт ажиллаж буй нийт багш сурган хүмүүжүүлэгчид иргэд оролцов. Мөн бүжиг бүжиг чуулга дугуйланг төгссөн үе үеийн шавь нар ирж бүжиглэж гавьяат багш Б.Балжинням багшдаа хүндэтгэл үзүүллээ.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5544