Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга Тэргүүлэгчдийг тойрог тус бүрээр хүлээн авч уулзлаа

2019-09-15

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар хамтран дүүргийн иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс дүүргийн 5-н хорооны тулгамдаж байгаа асуудал, 2020 онд хороо бүрт хийгдэх хөрөнгө оруулалтын шаардлагатай ажлуудын саналыг сонсох зорилгоор өнөөдөр ЗДТГ-ын 202 тоот хурлын танхимд уулзалт зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, Захирагчийн ажлын албаны дарга Д.Дэмчигжав, ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гансэлэм, ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа, Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг нар оролцож 5-н хорооноос сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга Тэргүүлэгчдийг тойрог тус бүрээр хүлээн авч уулзлаа.

Хороодоос сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгчдээс гаргасан саналд:
Гудамж талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт, тоглоомын талбай, байрны дээвэр болон пасад засвар, ногоон байгууламж тохижилт, гэр хорооллын айл өрхүүдэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудад шинээр биеийн тамир спорт хороо, цахилгаан хангамжийн асуудал, Автобусны буудал, шинээр худаг барих зэрэг ажлуудыг эрэмбэлэн дүүргийн удирдлагуудад танилцуулав.

Image may contain: Tumurchudur Tuk, sitting and indoor

Image may contain: 2 people, including Otgoo Otgonbold, people sitting, table and indoor

Image may contain: 3 people, people sitting, table and indoor

Image may contain: Bayanochir Yunden, Bat-Erdene Ganbat and Adiyasvren Namsraijaw, people sitting, table and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%