Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XIII хуралдаан боллоо

2019-09-17

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XIII хурал 2019 оны 9-р сарын 16-ны өдөр хуралдаж цаг үеийн холбогдолтой үндсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

Газар эзэмшүүлэх тухай, Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсгийн тайланг хэлэлцэх тухай,
Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн тайланг хэлэлцэх тухай, Нийтийн сонсголын тов тогтох тухай, Дүүргийн хэтийн хөгжлийг тодорхойлох, төрийн үйлчилгээг дээшлүүлэх, эрх зүй, эдийн засаг, нийгмийн олон талт асуудлыг судлах ажлын хэсгүүдийн нэгдсэн тайланг хэлэлцэх тухай, ИТХ-ын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай 7 асуудлыг хэлэлцэн 3 тогтоолыг гарган баталлаа.

Нийтийн сонсголын тов тогтох тухайд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын цагийн хязгаарт өөрчлөлт оруулсантай холбогдуулан хууль хяналтын байгууллага, хувийн хэвшил, иргэдийн дунд Нийтийн сонсголыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15.00 цагт ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд зохион байгуулахаар тогтов. Сонсголд ЗДТГ-ын Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, МХХэлтэс, Татварын хэлтэс, Хороо, дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрууд, иргэд оролцох юм.

Дараагаар Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр тусгагдсан асуудлаар нийтийн сонсголыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд зохион байгуулахаар тогтоолыг батлав. Нийтийн сонсголд Дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хороод, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд, иргэд оролцож тэдний сурч боловсрох, хөгжин дэвшихэд гарч буй саад бэрхшээлүүдийн талаар ярилцаж санал бодлоо солилцох юм.

Image may contain: Tumurchudur Tuk, sitting and indoor

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 2 people, including Фамидиа Фамидиа, people sitting and indoor

Image may contain: DG Giva

Image may contain: Batmunkh Oyumaa, indoor

Image may contain: 3 people, people sitting and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%