Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 86 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2019-09-30

Монгол Улсад 1933 онд анхны хилийн цэргийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн хил хамгаалах байгууллага үүссэн түүхтэй.

Энэ онд Хилийн цэрэг байгуулагдсаны 86 жилийн ой тохиож байна. 1930-аад оны эхээр манай улсын гадаад, дотоод байдал хурцдаж төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд Хилийн харуулын цагдааг татан буулгаж улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалж эхэлжээ. Ойн баярын өдрийг тохиолдуулан дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид хилийн цэргийн 0252 дугаар ангид хамт олноо манлайлан ажилласан албан хаагчдыг шагнан урамшууллаа.

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудад Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн билээ. Хилчдийн эгнээнээс дээрхи байлдаан, тулгаралтуудад онцгой гавьяа байгуулсан Н.Жамбаа, П.Чогдон, Л.Даваадорж, Б.Гиваан, Б.Тэгшээ, Б.Дорж, С.Лхагвадорж, С.Төмөрбаатар, Э.Шийлэг, Х.Дамба, Б.Бадам, Ж.Нэхийт, Д.Гуулин, Д.Намнан нарын 14 хилчинг Монгол улсын баатар цолоор, олон зуун хилчдийг төрийн одон медалиар шагнажээ. Манай улсын хилийн нийт урт 8257 км бөгөөд өдөр бүр 5 мянган хилчин Монгол Улсын дархан хилийн манаанд гардаг байна.

Image may contain: 4 people, including Otgoo Otgonbold and Мөнхсайхан Отгонбаяр, people standing

Image may contain: 15 people, including Bayanmunkh Richy, Oyungerel Khanuu, Jam Enkh, Өсөхжаргал Авирмэд, Tumee Baast and Buyankhishig Buyan-Ochir, shoes and indoor

Image may contain: 3 people, including Baljka Batnasan, people standing and suit

Image may contain: 5 people, including Otgoo Otgonbold and Jam Enkh, people smiling, people standing and suit


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%