Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

2019 ОНД 1320 АХМАД НАСТАНД 218 САЯ ТӨГРӨГИЙН “НАСНЫ ХИШИГ”-ИЙГ ОЛГОЖЭЭ.

2019-09-30

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 27 жил болжээ. Дүүргийн төр захиргааны байгууллагаас энэ өдрийг тохиолдуулан дүүргийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Даваасүрэн ахмадууддаа баярын мэнд хүргээд, Монгол Улсын засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны эрх, хөгжил эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны тухай асуудлыг ярьж, ахмад буурлууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Дүүргийн хэмжээнд нийт 2743 ахмад настан амьдардаг ба БААН-ийн харьяалалтай 1205, харьяалалгүй 1538 ахмад настан, Хөдөлмөрийн баатар, МУ-ын гавьяат цолтон 16, Хүндэт донор ахмад настан 16, байнгын асаргаа шаардлагатай 158 ахмад настан, ганц бие ахмад настан 65 байна.

Өнөөдрийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Засаг даргын орлогч ИТХ-ын Төлөөлөгч Т.Отгонболд, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг болон ИТХ-ын Төлөөлөгчид, байгууллагын дарга удирдлагууд мөн Энэтхэг улсад 20 гаруй жил бурхан шашны номд суралцан Монгол багш гэдгээр алдаршсан лхаарамба Жавзандорж, дүүргийн сүм хийдийн лам нар ахмадууд оролцов.

Монгол багш лхаарамба Жавзандорж дүүргийн ахмад настнуудад маань зориулан ерөөл буянаа хайрлаж, насны хишиг, авшиг хүртээж, ахмадууд номын дуунд даган баяслаа. Арга хэмжээний үеэр дүүргийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудыг ИТХ-ын Хүндэт үнэмлэх, Хүндэт Өргөмжлөл болон Засаг даргын баярын бичиг, жуух бичгээр шагнан урамшуулж урлагийн тоглолтыг явууллаа.

Дүүргийн төр захиргааны байгууллага иргэдийн төлөөлөгчдийн хурлаас цаг тухайд нь хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж чадаагүй яваа ахмадуудыг төрийн шагналд тодорхойлж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжилснаар энэ онд Монгол Улсын гавьяат цолоор 1 ахмад, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3 ахмад, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1 ахмад, Алтан гадас одонгоор 14 ахмад, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 4 ахмад, Хөдөлмөрийн хүндэт медалиар 4 ахмад шагнуулсан гэдгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Даваасүрэн үгэндээ онцолж байсан юм.

Дүүргийнхээ нийт ахмад азай бууруулууд та бүхэндээ ахмадын баярын мэндийг хүргэж урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Image may contain: 3 people, crowd and indoor

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: 14 people, including Bat-Erdene Ganbat, Мөнх Хишиг Бат-итгэл and Batsukh Donorov, people sitting, shoes and indoor

Image may contain: 9 people, including Shagdar Baigaljav, Erdenetuya Luwsandagva, Tsevelmaa Bunia, Sainbileg Sainaa and Tsogzolma Tseren, people sitting


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%