Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Тэргүүлэгчдийн XV хуралдаан боллоо

2019-10-08

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XV хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар: Дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2019 оны үндсэн чиглэлийн явц, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг бодлогын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж Төлөөлөгчдийн хуралдаанд танилцуулахын дагуу бодлогын хороодын дарга нарт чиглэл өгч ажиллалаа.

Мөн дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 3 асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж, Хүрээт дов гэх газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай, дүүргийн 3-р хороонд байрлах Замчин буюу Төмөр замын хэсэгт 19 автомашины гражын газар олголтын асуудлыг хэлэлцэж дараагийн хуралдаанаар оруулах, дахин судлах үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Мөн 1-р хорооны нутаг дэвсгэрт Магнай трейд шатахуун түгээх станцын баруун урд талд Гэрэлт цамхаг констракшн ХХК-ын барьсан амины орон сууцанд нэршил олгох тухайг хэлэлцэн “ЖАРГАЛАН” хотхон гэсэн нэрийг санал болгож оруулж ирсний дагуу нэршлийг хуралдаанаар дэмжлээ.

Хуралдааны дарааллын дагуу нийтийн сонсголын тов тогтоох тухай, Ээлжит XXII хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, тов тогтоох тухайг хэлэлцэж ээлжит хуралдаанаар дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2019 оны үндсэн чиглэлийн явц, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 4 асуудлыг шийдвэрлэхээр баталлаа.

Ээлжит XXII хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 302 тоот хурлын танхимд 10:00 цагт хийхээр товыг тогтоосон байна.

Image may contain: Tumurchudur Tuk, sitting and indoor

Image may contain: Monhoo Moogii and Ganbaatar Naidan, people sitting, table and indoor

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: Мөнхсайхан Отгонбаяр and Tima Temuujin, people sitting and indoor

Image may contain: 3 people, including Жавзий Лхагвасүрэн, people sitting, table and indoor

Image may contain: Baljka Batnasan, sitting and table

Image may contain: 4 people, including Tumurchudur Tuk, people sitting, table and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%