Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Цагдаагийн хэлтсийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

2019-10-23

Өнөөдөр дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс байгуулагдсан цагаас хойш 41 жил өөрсдийн байргүй үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон ЦЕГ-ын дэд дарга Цагдаагийн хурандаа Ж.Болд, дүүргийн удирдлагууд бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн 1 тэр бум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Багануур дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр цагдаагийн хэлтсийн албаны зориулалтын байрны бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч оны 7 дугаар сараас эхлэж, жил гаруйн хугацаанд барьж байгуулан өнөөдөр ашиглалтад оруулж байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөдГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Даваасүрэн 5 сая төгрөгний тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

Хотын дарга С.Амарсайхан “Та бүхэнд шинэ орд өргөөтэй болж алба үүргээ амар тайван, ая тухтай орчинд гүйцэтгэх болсонд баяр хүргэе. Нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд ямар нэгэн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд орхигдсоор ирсэн байдаг. Бид сүүлийн жилүүдэд төлөвлөсөн ажлуудынхаа ард гарч, цөөнгүй ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж байна. Ард иргэдийн аюулгүй, амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно. Удахгүй та бүхний ажлын хэрэгцээнд нэн шаардлагатай туулах чадвар сайтай авто машины парк шинэчлэлийг удахгүй хийхээр төлөвлөж байна, та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар, Багахангай дүүрэгт цагдаагийн хэлтсийн шинэ байрууд ашиглалтад оруулахын дээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын албан тушаалын орон сууцыг барьж байгуулна гэдгийг энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхандаа хандаж хэлсэн юм.


Image may contain: 5 people, including Sandag-Ochir Tsend, people standing

Image may contain: 7 people, including Otgoo Otgonbold, Purevdoo Battushig, Ganbaatar Naidan and Baljka Batnasan, people standing

Image may contain: car, sky and outdoor

Image may contain: 4 people, people standing

Image may contain: 7 people, including Sandag-Ochir Tsend, people standing, suit, wedding and outdoor

Image may contain: 7 people, including Sunderya Ochirsuren and Sandag-Ochir Tsend, people standing, suit and outdoor

Image may contain: 4 people, people standing

Image may contain: 3 people, including Sandag-Ochir Tsend, suit

Image may contain: 6 people, including Sandag-Ochir Tsend, people standing and indoor

Image may contain: 8 people, people sitting, table and indoor

Image may contain: 1 person, standing and suit

Image may contain: 1 person, indoor

Image may contain: 1 person, standing and suit


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%