ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ-ийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид иргэд хамрагдав.
Өдөрлөгөөр Эрүүл мэндийн урьдчилсан үзлэг оношилгоог явуулж сахар тодорхойлох, даралт хэмжих, холестрин үзэх, Биеийн жин тодорхойлох, биеийн найрлага тодорхойлох, Вакцины урьдчилсан үзлэгт орох, ЭХО эсийн шинжилгээ зүрхний цахилгаан бичлэг, элэгний B,С вирус тодорхойлох зэрэг үзлэгийг явуулж, Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар санал хүсэлтээ солилцож, Халдварт бус өвчин, чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлүүд, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгууллаа.





