Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Хилийн цэргийн 0252 дугаар анги Нийслэлийн тугийг мандуулж хүндэтгэлийн жагсаалыг зохион байгууллаа

2019-10-31

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой тохиож байна. Одоогоос 380 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдлэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Энэ өдрийг тохиолдуулан Хилийн цэргийн 0252 дугаар анги Нийслэлийн тугийг мандуулж хүндэтгэлийн жагсаалыг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер ахмад Ч.Жаргалсайхан болон хилийн цэргийн 0252 дугаар ангийн алба хаагчид дарга удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн тугийг мандуулах үйл ажиллагааны үеэр галын бэлтгэлийн 12,13,15 дугаар норматив биелүүлэх аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон албан хаагчдын шагнан урамшууллаа. Тус тэмцээнд нийт 56 цэрэг дайчдыг хамруулсан бөгөөд “Тэргүүн” байрыг ахлах байлдагч Б.Амгаланбаатар, “Дэд” байрыг байлдагч Б.Билгүүнбаатар, “Гутгаар” байрыг байлдагч Б.Арилт нар эзлэн “Өргөмжлөл” дүүргийн Засаг даргын дурсгалын зүйлсээр шагнагдлаа. Мөн Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч Хурандаа Х.Хатанбаатарыг Батлан хамгаалах яамны хүндэт жуух бичгээр шагнан урамшууллаа.

Image may contain: 1 person, standing, hat, tree, outdoor and close-up

Image may contain: one or more people, people standing, sky, shoes, basketball court and outdoor

Image may contain: 2 people, including Purevdoo Battushig, people standing and outdoor

Image may contain: one or more people, sky, tree, child and outdoor

Image may contain: 2 people, sky and outdoor

Image may contain: 3 people, including Purevdoo Battushig, outdoor

Image may contain: one or more people and outdoor

Image may contain: 6 people, including Sandag-Ochir Tsend, Purevdoo Battushig and Baljka Batnasan, people standing, sky and outdoor

Image may contain: cloud, sky, ocean and outdoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%