Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Буддын шашны үйл ажиллагаа явуулдаг хийдийн лам нартай уулзалт зохион байгууллаа

2019-11-15

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүрэгт Буддын шашны үйл ажиллагаа явуулдаг Онцаришейлин хийд, Гүндү Ёндон Равжаалин хийд, Дашилхүнболин хийдийн лам нартай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ИТХ-ын 302 тоот хурлын танхимд уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням төр сүм хийдийн харилцааны тухай хууль, дүүргийн Буддын шашин төр хоорондын хамтын ажиллагааны талаар танилцуулж, Гүндү Ёндон Равжаалин хийдийн хамба лам Г.Бат-Эрдэнэ Монголын Бурхны шашны уламжлал, Багануур дүүргийн бурхан шашин хийдүүдийн товч түүхийн талаар танилцууллаа.

Уулзалтаар дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн төр шашны цаашдын хамтын ажиллагаагаар иргэдийг соён гэгээрүүлэх ажилд дүүргийн шашны байгууллагууд хамтран ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлж, цаашид төр захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар лам нарын санал хүсэлтийг нь сонсон ажиллав. Дүүргийн Бурхан шашны хийдийн лам нараас хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах тал дээр сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

Image may contain: 5 people, including Battogtokh Tsagaan, people sitting and indoor

Image may contain: Baljka Batnasan, standing and suit

Image may contain: Bat-Erdene Ganbat, stripes

Image may contain: Tumurchudur Tuk and Baljka Batnasan, people sitting and indoor

Image may contain: 1 person

Image may contain: 5 people, including Bat-Erdene Ganbat, people sitting, table and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%