Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ ХОРОО БОЛЪЁ БОЛЗОЛТ АЯН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-11-20

Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар хамтран 2019 оны 11-р сарын 18-ны өдөр “ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ ХОРОО БОЛЪЁ” болзолт аяны нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Дүүргийн хэмжээнд үйлдэгдэн гарч буй гэмт хэрэг зөрчил бусдын эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бууруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүнг сайжруулах зорилготой арга хэмжээ юм.

Үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Даваасүрэн, дүүргийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор хууль цаазын шадар зөвлөх О.Мөнхбаатар, хяналтын Прокурор Ж.Бүрэнжаргал, Д.Аянагүл, Н.Ихбаяр нар болон дүүргийн 5-н хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга бөгөөд ГХУСАЗДЗ-ийн дарга нар Цагдаагийн хэлтсийн албан хаагчид оролцлоо.

Прокурорын газрын Ерөнхий Прокурор хууль цаазын шадар зөвлөх О.Мөнхбаатар Гэмт хэрэг, зөрчилгүй хороо болъё болзолт аяны тухай, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг танилцуулж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн шалгалт, судалгаа, Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн зөрчлийн талаарх гомдол болон зөрчлийг шилжүүлсэн байдлыг танилцууллаа. Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 онд хяналт шалгалт 8 удаа явуулж судалгаа 4 удаа яриа таниулга 18 удаа хийсэн бол 2019 онд шалгалт 9 удаа судалгаа 6 удаа яриа таниулга 29 удаагийн давтамжтай хийж энэ онд өссөн үзүүлэлттэй байна.

Төрийн албан хаагчдаас үйлдсэн, гэмт хэрэг, зөрчлийн өсөлт, бууралтын тухайд энэ оныг өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гаралт мөн өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байна гэдгийг Прокурорын газраас хэлж байсан юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн судалгааны дүнг танилцуулах Залилангийн гэмт хэргийн талаар Хяналтын Прокурор Ж.Бүрэнжаргал мэдээлэл хийлээ. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нийт 91 хэрэг шийдвэрлэгдсэнээс 36 хэрэг буюу 39.5 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг байсан байна. Гэмт хэрэг үйлдэгдэн гарсан газраар судалбал, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд 6, 2 дугаар хороонд 3, 3 дугаар хороонд 8, 4 дүгээр хороонд 11, 5 дугаар хороонд 9 гэмт хэрэг үйлдэгдэн гарсан тоо судалгааг гаргасан байна. Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэн гарч буй шалтгааныг судалбал, Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаас, Иргэд ахуйн хүрээндээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас, Урьд шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүдийг нийгэмшүүлэх чиглэлийн ажил хийгдэхгүй байгаагаас үйлдэгдэн гарч байна.

Авилгын гэмт хэргийн ойлголт урьдчилан сэргийлэх, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх нь, Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн өсөлт бууралтын өнгөрсөн онтой харьцуулсан судалсан судалгааны дүнг хяналтын Прокурор Д.Аянагүл Хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналтын талаар ахлах Прокурор Н.Ихбаяр нар тус тус танилцуулаа. Дээрх нэгдсэн арга хэмжээ, аян зохион байгуулснаар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо буурах үзүүлэлт харагдаж байна гэдгийг прокурорын газраас хэлж байв. Арга хэмжээг Прокурорын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг тус тус удирдлага болгох юм.

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: Tanil Hun Taivanaa, indoor

Image may contain: 7 people, people sitting and indoor

Image may contain: 1 person, suit and indoor

Image may contain: 9 people, including Robert Hooks, Dorjgochoo Mandahtsetseg and Oyunchimeg Baldandorj, people sitting, table and indoor

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%