Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXIII хуралдаан боллоо

2019-12-02

Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд:

Дүүргийн 2019 оны төсөвт зохицуулалт хийх тухай

Дүүргийн 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дүүргийн дэд хөтөлбөр батлах тухай

Дүүрэг соёл дэд хөтөлбөр батлах тухай

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаар иргэдийн дунд хийсэн түүвэрчилсэн судалгааны тайланг хэлэлцэх тухай

Дүүргийн орон сууц болон гэр хорооллын айл өрхүүдийн дунд хийсэн судалгааны тайланг хэлэлцэх 6 асуудлыг хэлэлцлээ.

Дүүргийн 2019 оны төсөвт зохицуулалт хийх тухайг ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн дарга Н.Оюунцэцэг танилцуулж төсвийн тухай хууль болон засгийн газрын 2019 оны 24, 25 дугаар тогтоолын дагуу боловсролын байгууллагын ажиллагсдын цалин хөлс нэмэгдсэнтэй холбогдуулан үүсэж буй цалин, НДШ-ийн өр төлбөрийг барагдуулах талаар орон нутгийн төсөвт байгууллагуудад нийтдээ 40,6 сая төгрөгийн зохицуулалт хийхээр, Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудыг хөтөлбөр дотор нь ЕБС-ын төсөвт байгууллагуудад 112,8 сая төгрөгийн, СӨБ-ын цэцэрлэгүүдийн төсөвт 27,0 сая төгрөгийн төсөвт зохицуулалт хийхээр саналыг оруулав. Мөн энэ онд бүтэн орон тоогоор ажиллаагүйгээс хэмнэгдсэн зардал, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын урсгал засвар, тогтмол зардлаас хэмнэгдсэн төсвийг Сангийн сайдын 2018 оны 134-р тушаалаар батлагдсан журмын дагуу байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах өр төлбөрийг барагдуулах чиглэлд хувиралтуудыг хийж зохицуулалтыг хийсэн байна.

Дүүргийн 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухайд 2019 онд дүүргийн нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр батлагдсан бөгөөд 12 төсөл арга хэмжээ бүрэн хийгдэж хүлээн авсан ба наадмын талбай, Тогос уул хэсгийн тохижилтын ажлууд тус бүр шаардлагад нийцсэн тендер илрээгүй тул тендерийг хүчингүй болгож үнэлгээний хорооны зөвлөмжийг ирүүлсэн гэдгийг хэлж байна.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу 3 дугаарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн талаар ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа, Эмэгтэйчүүд ТББ-ын тэргүүн н.Цогзолмаа нар танилцууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд жендэрийн мэдрэмжтэй арга зүйг нэвтрүүлэн жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж гэр бүл нийгэм соёлын болон бүх нийтийн эрүүл мэнд, боловсрол хөдөлмөр эрхлэлтэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилготойг хэлсэн юм. Багануур дүүргийн хэмжээнд ажил эрхэлж буй хүмүүсийн 53.1 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол ажил идэвхтэй хайж буй хүмүүсийн 53.5 хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг танилцуулгын үеэр дурдаж байсан юм. Хөтөлбөрийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний болон нийслэлийн хөтөлбөртэй уялдуулан 2020-2024 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дарааллаар ДҮҮРЭГ СОЁЛ ДЭД ХӨТӨЛБӨР батлах тухайг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийн зорилго нь Иргэдийн нийтийн болон үйлчилгээний соёлыг дээшлүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулж, нэг хот, нэг стандартыг хэрэгжүүлэн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх, үндэсний өв соёл, түүхээ тээн хөгжүүлэгч өсвөр залуу үеийхнийг бэлтгэх урлаг соёлын ажил үйлчилгээгээр дамжуулан Соёлтой иргэнийг төлөвшүүлэх, хотын иргэний 10 зөв дадлыг хэвшүүлэхэд оршиж байгаа юм. Хөтөлбөрийг 2020-2022 оныг дуустал хэрэгжүүлэх бөгөөд төлөвлөгөөг жил бүр батлуулж Орон нутгийн төсөв, байгууллагын төсөв, Төрийн бус, олон улсын байгуулагын дэмжлэг, хандив тусламж төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр санхүүжих юм байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXIII хуралдаанаар Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамж, эрүүл мэндийн үйлчилгээг тодруулах зорилгоор иргэдээс авсан хөндлөнгийн судалгаа болон гэр хороолол, орон сууцны айл өрхөөс авсан сэтгэл ханамжийн судалгааг ИТХ-ын дарга С.Даваасүрэн танилцууллаа. Судалгааны зорилго нь Гэр хороолол болон Орон сууцны айл өрхүүдийн амьдрах орчин нөхцөлийг тодорхойлж Судалгаанд иргэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ ба оршин суугчдын иргэний хууль эрх зүйн талаарх мэдээлэл, идэвх оролцоо ямар түвшинд байгаа талаарх дүнг гаргах зорилготой юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXIII хуралдаан дээрх 6 асуудлыг хэлэлцэн өндөрлөлөө.

Image may contain: Baljka Batnasan and Tumurchudur Tuk, indoor

Image may contain: 8 people, including Puujee Puk, Buyankhishig Buyan-Ochir, Jam Enkh, Bat-Erdene Ganbat and Taivanbold Taivanaa, people sitting, suit and indoor

Image may contain: 6 people, including Ganbaatar Naidan and Otgoo Otgonbold, people sitting and indoor

Image may contain: Tumurchudur Tuk, sitting and suit

Image may contain: 3 people, people sitting, table and indoor

Image may contain: 2 people, including Фамидиа Фамидиа, people sitting


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%