Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XVIII хуралдаан боллоо

2019-12-05

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XVIII хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар:

- Төрийн дээд шагналд уламжлах тухай

- Улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажилтай танилцах ажлын хэсгийн тайланг хэлэлцэх тухай

- ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай

- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIV хуралдааны тов хэлэлцэх асуудал батлах тухай

- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXV хуралдааны тов, хэлэлцэх асуудал батлах тухай 5 асуудлыг хэлэлцэн баталлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIV хуралдаан 2019 оны 12-р сарын 17-ны өдөр 13:00 цагт ИТХ-ын 302 тоот хурлын танхимд хуралдуулахаар тогтож, дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг үнэлж, дүгнэх тухай 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухайг хэлэлцэхээр баталлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXV хуралдаан 2019 оны 12-р сарын 18-ны өдрийн 10:00 цагт ИТХ-ын 302 тоот хурлын танхимд хуралдуулж Дүүргийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, дүүргийн 2020 оны төсвийг батлахаар хуралдааны тов хэлэлцэх асуудлыг баталлаа.

Image may contain: Tumurchudur Tuk, sitting and indoor

Image may contain: 1 person, sitting, table and indoor

Image may contain: 3 people, including Tumurchudur Tuk, indoor

Image may contain: Batmunkh Oyumaa and Purevdoo Battushig, people sitting, table and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%