Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37 яруу найргийн наадам боллоо

2020-01-06

Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37” яруу найргийн наадмыг дүүрэгт 2020 оны 01 дүгээр сарын 03,04-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Наадамд оролцохоор Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.ГАЛСАН, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.ЦООДОЛ, Б.ДОГМИД, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.ЦЭНДЖАВ, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Б.ХҮРЭЛБААТАР, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт Г.АЮУРЗАНА, Төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт Ц.БАВУУДОРЖ, Болор цомын эзэн, УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт Б.ГАЛСАНСҮХ, Ж.БАЯРЖАРГАЛ, Б.ИЧИНХОРЛОО, Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт Н.ГАНТУЛГА, Ц.ЭРДЭНЭБААТАР, Ш.ЛХАМНОРЖМАА нар хүрэлцэн ирсэн ба дүүргийн удирдлагууд зохиолчдыг Багануур өндөрлөг хөшөөн дээр угтан авлаа.

Зохиолчид Багануур ХК-ий үйл ажиллагаатай танилцаж 16:00 цагт Соёлын ордонд “УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН”-ыг зохион байгуулах бол 01 сарын 04-ний өдөр “ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37” яруу найргийн наадам 13:00 цагаас Өргөө соёлын ордонд зохион байгуулагдана.

Image may contain: 1 person, beard, sky and outdoor

Image may contain: 2 people, including Otgoo Otgonbold, people standing, sky and outdoor

Image may contain: 4 people, including Tumurchudur Tuk and Otgoo Otgonbold, people smiling, people standing, tree, sky and outdoor

Image may contain: 2 people, people standing and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%