Шайбтай хоккейн бяцхан хоккейчдийн цомын аварга шалгаруулах Багануур-2020 тэмцээн боллоо
Монгол Улсын Шайбтай хоккейн бяцхан хоккейчдийн цомын аварга шалгаруулах Багануур-2020 тэмцээн Багануур дүүрэгт амжилттай явагдлаа. Тэмцээнд Нийслэлийн АВ баг Тэргүүн байрт, Багануур дүүргийн трипперс баг дэд байрт, Сэлэнгэ аймгийн бугант тосгоны Бугант баг гутгаар байрыг тус тус эзэллээ. Шилдэг довтлогчоор Нийслэлийн АВ багийн ахлагч довтлогч Б.Эрмүүн, Шилдэг хамгаалагчаар Багануур дүүргийн трипперс багийн хамгаалагч Г.Тамир, Шилдэг хаалгачаар Нийслэлийн АВ багийн хаалгач Г.Ган-Эрдэнэ, Өсөх ирээдүйтэй тамирчнаар Багануур дүүргийн трипперс багийн довтлогч М.Дөлбадрах нар тус тус шалгарч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Даваасүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням, Захирагчийн ажлын албаны дарга Д.Дэмчигжав нар шагналыг гардуулан өглөө.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5544