Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37 яруу найргийн наадмын цомын эзэн тодорлоо

2020-01-06

Ардын Уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар 1983 оны 12 дугаар сард Болор цом яруу найргийн наадмыг зохиож эхэлсэн бөгөөд Анхны Болор Цом-1 наадамд уг наадмыг санаачлагч Д.Пүрэвдорж “Хүн төрлөхтөнд хэлэх үг” шүлгээрээ тэргүүнийг байрыг эзэлж байжээ.

Энэ удаагийн “Болор цом” Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 40 жил Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 114, Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог байлаа. Найргийн наадамд 200 гаруй шүлэгчийн бүтээл ирснээс 30 найрагчийг тайзнаа шүлэг уншуулсан юм.

“Болор цом” наадмын Янжинлхамын хишигт найрагчаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, МҮОНР-ийн эфирийн найруулагч, яруу найрагч Батдоржийн Жамбалдорж шалгарч, "Болор цом"-ын эзэн боллоо. Дэд байрт Б.Энхжаргал, гутгаар байр Т.Баянсан, Тусгай байрт О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тус тус шалгарсан юм.

Мөн “Цог” сэтгүүлийн нэрэмжит шагналаар залуу яруу найрагч Т.Бямбасүрэнг шагнасан бол Эх оронч яруу найрагчийн шагналыг Болор цом- 35 наадмын эзэн М.Отгонбаярт “Иргэдийн шударга шүүх” ТББ -аас мөнгөн шагналын хамт төрийн далбаатай гардуулсан юм. Шилдэг эмэгтэй яруу найрагчаар Завхан аймгаас зорин ирсэн Б.Баяржавхланг шагнасан бол Багануур дүүргийн нэрэмжит шагналаар М.Амархүү, Б.Чулуунцэцэг болон Багануур дүүргийн яруу найрагч Ю.Баян-Очир нарыг шагнав. Шагналыг дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга С.Даваасүрэн, НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нар гардуулав.

Ерөнхий шүүгчээр "Болор цомын эзэн", МЗЭ-ийн шагналт Ж.Баяржаргал
Шүүгчид: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баярсайхан
Доктор Д.Ганболд
МЗЭ-ийн шагналт, "Болор цомын эзэн", яруу найрагч Н.Гантулга
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, судлаач, доктор П.Батхуяг нар ажиллалаа.

"ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ-37" наадмын оролцогч яруу найрагч Б.Жамбалдоржийн тэргүүн байрт шалгарсан шүлэгнээс:

"ЖАМЫН ЦАС"

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон
Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яйш цацан бужигнуулсан цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
Тийм дотнохон мөр харалгүй уджээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ
Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана
Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин
Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана
Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа...

2020 оны Болор цомын эзэн, яруу найрагч Б.Жамбалдорж


Image may contain: 7 people, people smiling, people standing and outdoor

Image may contain: 3 people, people standing, hat, beard and outdoor

Image may contain: 3 people, including Sandag-Ochir Tsend and Жамсран Энхтуяа, people standing

Image may contain: 7 people, including Цагаан-Үүр Сум Нутгийн Хөгжил, people on stage and people standing

Image may contain: 10 people, including Bayanochir Yunden, indoor

Image may contain: Purevdoo Battushig and Bayanochir Yunden, people standing

Image may contain: 2 people, including Chuluuntsetseg Batmunkh, people standing

Image may contain: 3 people, including Sunderya Ochirsuren and Purevdoo Battushig, people smiling, people standing and suit

Image may contain: 4 people, including Baljka Batnasan, people standing and suit


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%