НИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва Багануур дүүрэгт ажиллалаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва, НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар 2019 оны 01-р сарын 06-ны өдөр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа болон шинээр ашиглалтад орсон ажлын байртай танилцаж алба хаагч нарт нийслэлийн 380 жилийн ойн медиалаар шагнаж урамшууллаа. Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн медиалаар тус цагдаагийн хэлтсээс цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны захирагч, хурандаа Д.Загдрагчаа, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Мөнхбаатар, жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч И.Баттүвшин, жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Даваасүрэн, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Алтанбагана, харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Хишиг-Эрдэнэ нар тус тус шагнагдлаа.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5544