Шинэ Коронавирус халдварт өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан шашин сүм хийдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр 04-р сарын 30-ны өдрийг дуустал сунгагдсан. Энэ ажлын хүрээнд НИТХ-аас ирүүлсэн чиглэлийн дагуу 2020 оны 04 дугаар сарын 12-ний өдөр хяналт шалгалтын ажлыг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шашин сүм хийд хариуцсан мэргэжилтэн Ө.Оюунчимэг, мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Н.Батзаяа нар хамтран хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар нийт 14 шашин сүм хийд хамрагдаж ямар нэгэн гарсан зөрчилгүй байна.



