2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал covid-19 буюу коронавирусын хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан ИТХ-ын ээлжит бус 26 дугаар хуралдааныг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Хуралдаанаар дүүргийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай, Багануур дүүргийн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох тухай 2 асуудлыг хэлэлцэн баталлаа.




