Монгол улсын Засгийн газрын 337 дугаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор Багануур дүүргийн 10 га газрыг аюултай хог хаягдал, лаг боловсруулах, булшлах устгах байгууламж барих зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гарсан.
Тэгвэл өнгөрсөн 7 хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дүүргийн төр захиргааны байгууллага, иргэдээс тавьсан удаа дараагийн санал хүсэлтийг хэлэлцээд манай дүүрэгт олгосон газрыг цуцалсан байна.
