Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 57 дугаар тогтоолын дагуу дүүргийн 5 хорооны 28 хэсгийн ахлагч нарыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах болон шинэ төрлийн коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах зорилгоор олон нийтийн цагдаагаар ажиллуулж эхэллээ. Иргэд та бүхэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг уриалж байна.


