2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Нийгмийн бодлогын хороо хуралдлаа.
Хуралдаанаар дүүргийн 241 дүгээр цэцэрлэгээс 2020-2021 оны хичээлийн жилд 24 цагийн үйл ажиллагаатай бүлэг ажиллуулах саналыг оруулж, саналыг хэлэлцэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
24 цагийн үйл ажиллагаатай бүлэг ажиллуулах талаар иргэд эцэг эхээс авсан саналыг үндэслэн гаргасан бөгөөд гэртээ харгалзах хүнгүйгээр хүүхдийг гэрт нь цоожлох улмаар гамшиг осолд өртөх магадлал өндөр байгаа тул хүүхдээ найдвартай үлдээх төрийн өмчит 24 цагийн цэцэрлэгийг дүүрэгт ажиллуулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа гэдгийг багш эцэг эхчүүд үзэж байна.



