Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаан боллоо

2020-04-27

БАГАНУУР ДҮҮРГИЙН ТОЙРОГ, МАНДАТЫН ТОО БАТЛАГДЛАА.
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020.04.23-ны өдрийн хуралдаанаас 2 асуудлыг хэлэлцлээ.
1. Дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль явагдахтай холбогдуулан сонгуулийн тойрог, түүнд хуваарилагдах мандатын тоог баталлаа. Тойргийг байгуулахдаа МУЗЗНДНТУТ хуулийн нэмэлт өөрчлөлт, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг үндэслэл болгосон ба манай дүүргийн хүн ам 2019 оны 12-р сарын 31-ний байдлаар 29663 хүн ам тоологдсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10-р зүйлийн 10.4.1 дэх хэсэгт 30000 хүртэл хүн амтай тохиолдолд дүүрэгт ногдох нийт мандатын тоо 17 байхаар хуулиар эцэслэн тогтоосон. Иймд дүүргийн 5 хороо тус бүрээс иргэдийн эрх тэгш байдлыг хангах, төлөөллийг жигд хуваарилах зарчмыг баримтлан хороо бүрийг тойрог болгон, түүнд ногдох мандатыг төвийн 4 хороо тус бүрт 4 мандат, 2-р хороонд 1 мандат байхаар хуваарилан батлав.
/Жич: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12-р зүйл, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дүгээр тогтоол, тогтоолын хавсралтыг зурган хэлбэрээр үзүүлэв./
2. Дүүрэгт 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг ажиллуулах талаарх түүвэрчилсэн судалгаанд цэцэрлэгийн насны хүүхэдтэй 600 гаруй эцэг, эхчүүд хамрагдсан байна. Судалгаанд оролцогчдын 99% нь 24 цагийн үйл ажиллагаатай бүлэг байгуулах хэрэгцээ шаардлага байгааг дэмжиж саналаа ирүүлжээ. Дээрхи саналыг холбогдох хууль, эрх зүй, төсвийн тооцоололд тулгуурлан судалж хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон Тэргүүлэгчид, хурал дахь Нийгмийн бодлогын хорооны гишүүд саналыг бүрэн дэмжин дүүргийн Засаг даргад асуудлыг нарийвчлан судалж, шийдвэр гаргах байгууллагад уламжилж ажиллахыг чиглэл болголоо.
Image may contain: 1 person, sitting, table and indoor
No photo description available.
No photo description available.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%