Хуралдаанаар 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэхээр тогтов.
Мөн 08 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийгдэж буй төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэлийн хяналт, үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг.
08 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэг.
09 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд Дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг тус тус баталлаа.


