Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2020-08-11

Нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 52 дугаар тогтоолоор Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийгдэж буй төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэлийн хяналт, үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг баталсан.

Үүний дагуу 2020 оны 08-р сарын 10-ны өдөр ИТХ-ын Төлөөлөгч Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хорооны дарга О.Батмөнх, дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням болон бусад холбогдох хүмүүс 3-р хорооны хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.

Үүнд: Нугийн тал хэсгийн хүүхдийн тоглоомын талбай, Залуучуудын хөгжлийн төвийн барилгын ажлын явц, Уурхайн байрны тохижилтын ажил, 3-р хорооны өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмж, 139-р цэцэрлэгийн цонх гадна пасад, Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны дээврийн засвар спорт заал, 46-р байрны тоглоомын талбайн ажилтай танилцаж хариуцсан ажилтнуудтай уулзаж санал хүсэлтийг сонслоо.

Энэ үеэр дээрх ажлуудын явц хэдэн хувьтай явагдаж байгаа талаарх мэдээллийг авч ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх дутуу орхигдсон ажлуудыг гүйцээж хийх үүрэг чиглэлийг өгч үр дүнг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Image may contain: 2 people, people standing, sky and outdoor
Image may contain: 2 people, people standing and outdoor
Image may contain: sky, basketball court, tree and outdoor
Image may contain: 2 people, including Балжинням Батнасан, people standing

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%