Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 52-р тогтоолоор Улс, нийслэл орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл арга хэмжээний ажлын явцтай танилцах гүйцэтгэлийн хяналт хийх ажлын хэсэг баталсны дагуу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1-р хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн хөрөнгө оруулалтын зарим ажлуудтай танилцлаа.
Хяналтын ажиллагаанд ажлын хэсгийн ахлагч дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хорооны дарга О.Батмөнх, ажлын хэсгийн гишүүн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батболд, Тэргүүлэгч Ж.Мөнхцэцэг дүүргийн Засаг даргын Орлогч Б.Балжинням болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Үүнд: 78-р байрны арын авто зам шинэчлэлийн ажил, 84-86 байрны дундах тохижилтын ажил, Насан туршийн боловсролын төвийн барилгын ажлын явц, 6-9 дүгээр байрны дундах тохижилт хүүхдийн тоглоомын талбай, Гүн галуутай цогцолбор сургуулийн гадна тохижилттой танилцаж газар дээр нь мэдээллийг авч ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх дутуу орхигдсон ажлуудыг гүйцээж хийх үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.




