Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцлаа

2020-08-12

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 52 дугаар тогтоолоор дүүрэгт хийгдэж буй төсөл арга хэмжээний ажлын явцтай танилцах ажлын хэсгийг батлан гаргасны дагуу 2020 оны 08-р сарын 12-ний 4,5-р хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудтай ИТХ-ын Төлөөлөгч нар болон төр захиргааны байгууллагын удирдлагууд танилцан ажиллалаа.

Үйл ажиллагаанд ажлын хэсгийн ахлагч дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хорооны дарга О.Батмөнх, ажлын хэсгийн гишүүн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Мөнхцэцэг дүүргийн Засаг даргын Орлогч Б.Балжинням болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Үүнд 4-р хорооны нутаг дэвсгэр Хуцаа, Жаргалант хэсгийн хүүхдийн тоглоомын талбай, Тогос уул хэсгийн хүүхдийн тоглоомын талбай, Хэрлэн хэсгийн 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага гүн хэсгийн хүүхдийн тоглоомын талбай явган хүний замын ажилтай танилцаж шаардлагад нийцүүлэн чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг өгч үр дүнг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар боллоо.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1321
513 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%