Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ГУРАВДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2020-08-18

Багануур дүүргийн 3 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2020 оны 08 дүгээр сарын 18-ний өдөр ЗДТГ-ын 219 тоот танхимд хуралдлаа.
Хуралдаанд ИТХ-ын дарга Т.Отгонболд, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ИТХ-ын ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Гансэлэм, Засаг даргын орлогч Б.Балжинням, 3-р хорооны Засаг дарга Б.Бямбацэцэг, хорооны ИНХ-ын дарга Х.Оюунгэрэл болон ИТХ-ын Төлөөлөгчид иргэд оролцлоо.
Хурлаар дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд 2016-2020 онд Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг Боловсролын салбар, Эрүүл мэндийн салбар, Дэд бүтцийн салбар, Төрийн байгууллагад хийгдсэн хөрөнгө оруулалт, Хот тохижилт ногоон байгууламж гэсэн үндсэн 5 хэсэгт хуваан танилцуулж цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулж санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн төрийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар танилцуулж цаашид иргэдтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар мэдээллийг өгч ажиллалаа.
Image may contain: Тэрбиш Отгонболд, suit and text
Image may contain: 9 people, including Damidansvren Ganbat, people sitting
Image may contain: 2 people, including Oyungerel Khanuu, indoor
Image may contain: 4 people, indoor
Image may contain: 1 person, standing, child and suit, text that says 'Kил'

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%