Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагт ЗДТГ-ын 219 тоот танхимд хуралдлаа.
Хуралдаанд ИТХ-ын дарга Т.Отгонболд, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ИТХ-ын ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Гансэлэм, Засаг даргын орлогч Б.Балжинням, 1-р хорооны Засаг дарга Л.Эрдэнэтуяа, хорооны ИНХ-ын дарга Х.Оргодол болон ИТХ-ын Төлөөлөгчид, 1-р хорооны ИНХ-ын Тэргүүлэгчид иргэд оролцлоо.
Хурлаар дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн 2016-2020 онд Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг Боловсролын салбар, Эрүүл мэндийн салбар, Дэд бүтцийн салбар, Төрийн байгууллагад хийгдсэн хөрөнгө оруулалт, Хот тохижилт ногоон байгууламж гэсэн үндсэн 5 хэсэгт хуваан танилцуулж цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын ажил, төрийн байгууллага иргэдтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар танилцууллаа.