Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ДӨРӨВДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2020-08-19

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2020 оны 08 дугаар сарын 19-ний 14:00 цагт ЗДТГ-ын 219 тоот танхимд хуралдлаа. Хуралдаанд ИТХ-ын дарга Т.Отгонболд, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ИТХ-ын ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Гансэлэм, ИТХ-ын Тэргүүлэгч 4-р хорооны Засаг дарга Ж.Мөнхцэцэг, Төлөөлөгч хорооны ИНХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ, Төлөөлөгч О.Мөнхсайхан, Д.Шинэбаяр болон ИНХ-ын Тэргүүлэгчид хорооны 129 иргэн оролцов.

Хурлаар үндсэн 3 асуудлыг хэлэлцэж 4-р хорооны 2020 оны эхний хагас жилийн ажлын тайланг ИТХ-ын Тэргүүлэгч хорооны Засаг дарга Ж.Мөнхцэцэг танилцуулж иргэдээс бүрэн хангалттай үнэлэлт дүгнэлтийг өглөө.

Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн 2016-2020 онд Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэг орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг үндсэн 5 хэсэгт хуваан танилцуулж иргэдийн санал сэтгэгдлийг сонсон ажилласан бол ИТХ-ын Төлөөлөгч Д.Шинэбаяр 2016-2020 онд Эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.

Image may contain: 10 people, people sitting, crowd and child

Image may contain: Жамьян Мөнхцэцэг, child and stripes

Image may contain: 13 people, people sitting

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 6 people, including Batsukh Adiyasuren, people sitting

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%