Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 52 дугаар тогтоолоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэг баталсны дагуу 2020 оны 08-р сарын 24-ний өдөр нэгдүгээр ажлын хэсэг ажиллалаа.
Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын Төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга П.Төгөлдөр ажиллаж 131, 193, 235-р цэцэрлэг, Гүн галуутай цогцолбор сургууль, Соёлын ордон биеийн тамир спорт хорооны үйл ажиллагаатай танилцав.
Ажлын хэсгийн зүгээс хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, суралцагч хүүхдүүдийн хамран сургах тойргийн мэдээлэл, сургалтын орчин нөхцөл хэрхэн хангагдсан талаар мэдээлэл авч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

