Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын АНХДУГААР хуралдаан боллоо

2020-10-29

Нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанд ирвэл зохих 17 төлөөлөгч бүрэн оролцож хуралдааны ирц 100 хувьтай байв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах тул Төлөөлөгч Д.Батнасан хуралдааныг нээж даргаллаа.
Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал байлаа.
Дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг дүүргийн Сонгуулийн хорооны дарга П.Баттүшиг танилцуулж, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөн тогтоосны дараа шинээр сонгогдсон төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө. Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу дүүргийн ИТХ-ын даргыг сонгох тухай хэлэлцэгдэж Т.Отгонболдыг нэр дэвшүүлж санал хураалтаар Т.Отгонболдыг хурлын даргаар сонголоо. Анхдугаар хуралдааны дараагийн асуудлаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 7 байхаар тогтоож, Тэргүүлэгчээр О.Батмөнх Д.Батнасан, Ж.Мөнхцэцэг, С.Ичинхорлоо, П.Төгөлдөр, О.Мөнхсайхан нар сонгогдлоо.
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал байлаа. Дүүргийн Засаг даргад НИТХ болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч С.Даваасүрэнг нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг даргад саналыг уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэлээ.










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%