Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Тэргүүлэгчдийн хуралдааныг зохион байгууллаа

2020-11-06

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн Тэргүүлэгчдээр О.Батмөнх Д.Батнасан, Ж.Мөнхцэцэг, С.Ичинхорлоо, П.Төгөлдөр, О.Мөнхсайхан нарыг сонгосон билээ. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2020 оны 11-р сарын 06-ны өдөр 305 тоот хурлын танхимд зохион байгууллаа.

Хуралдаанаар ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог танилцуулах тухай, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулах, бүрэлдэхүүн болон ажиллах журам батлах тухай, 2-р хорооны иргэдээс Төлөөлөгчдөд гаргасан хүсэлтийг хэлэлцэх тухай 3 асуудал хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллалаа. 








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%