Монгол Улсын Их хурлаар хэлэлцэж байгаа БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙН төслийн хэлэлцүүлэг Багануур дүүргийн Соёлын ордонд 2022 оны 02-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын байнгын хороо, Боловсрол шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд Боловсролын салбарын багш удирдах ажилтнууд оролцлоо.



