Багануур дүүргийн 4, 5-р хорооны алслагдсан хэсэг болох Хэрлэн, Тогос-Уул Их гүн хэсгийн айл өрхийн хүүхдүүд гэртэйгээ ойр, тав тухтай орчинд СӨБ-ыг эзэмших боломж бүрдлээ.

2022 оны 03-р сарын 04-ний өдөр 132-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд Засгийн газрын гишүүн Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир болон дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд, Боловсролын байгууллагын удирдлагууд эцэг эхүүдийн төлөөллүүд оролцлоо.







