Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДАЖ ӨНДӨРЛЛӨӨ

2022-04-11

2022 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН НИЙТ ДҮНГЭЭР “ГЭГЭЭН АРВАЙ” КЛУБ ТЭРГҮҮЛЖ, ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
 
"2022 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 53, охидын 47 дахь удаагийн шигшээ тэмцээн" 2022 оны 04-р сарын 02-06-ны өдрүүдэд Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
 
Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 28 академи, клубын нийт 653 тамирчид Монголын өсвөрийн элит шатарчид хуран чуулж, 14 багц 42 медалийн төлөө 5 өдрийн турш өрсөлдөж, аваргаа тодруулсан юм.
 
Тэмцээнийг Багануур дүүргийн ЗДТГ, Монголын шатрын холбоо, "Төр Монгол" хөгжлийн төв хамтран амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Т.Отгонболд, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм, ЗДТГ-ын Засаг даргын орлогч Б.Балжинням болон дүүргийн удирдлагууд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Батболд болон албаны хүмүүс оролцсон юм.
 
Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Батболдыг дүүргийн хүндэт тэмдгээр шагнасныг ИТХ-ын дарга Т.Отгонболд гардуулж баяр хүргэсэн юм.
 
Мөн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар эрэгтэй 7, эмэгтэй 7 нийт 14 тамирчдын дасгалжуулагчдад хувийн зүгээс мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан нь энэ жилээс уламжлал болон тогтож байгаа дасгалжуулагч нарынхаа хөдөлмөрийг үнэлсэн шинэлэг ажил байлаа.
Мөн хаалтын шагнал гардуулах ёслолын үеэр Монголын өсвөрийн шилдэг шатарчдын нэг Ц. Хасбилэг агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, Ц. Хасбилэг агсны гэр бүлээс 18 насны ангилалд амжилттай оролцсон өсвөрийн тамирчдыг мөнгөн шагналаар шагнасан нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%