Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Төлөөлөгчид Дүүргийн 5-р хорооны Иргэд сонгогчидтой уулзлаа

2022-04-12

🔰 ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД 5-Р ХОРООНЫ ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ӨНӨӨДӨР ЗДТГ-ЫН 219 ХУРЛЫН ТАНХИМД БОЛЛОО

✅Уулзалтад НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, төлөөлөгч, 5-р хорооны Засаг дарга Б.Мөнх-Учрал, төлөөлөгч Д.Батнасан, А.Өсөхжаргал, Н.Мөнгөнхөлөгт,  Засаг даргын орлогч Б.Балжинням болон холбогдох албаны хүмүүс оролцож иргэдтэй санал хүсэлтээ солилцлоо.

✅ НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, шинээр батлагдсан хууль тогтоомж, ИТХ-аас өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаарх мэдээлэл, төлөөлөгч Д.Батнасан тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан бөгөөд 5-р хорооны иргэд асуулт асууж дараах саналуудыг гаргалаа. 

Үүнд:

🔹 Залуус хэсгийн дэд бүтцийн асуудал
🔹 Хүүхэд, залуусын хамрагдах боломжтой дугуйлан, сургалтын асуудал
🔹 Гэр хорооллын хог хаягдал, цэвэрлэгээ
🔹 Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
🔹 Тариан булаг, Булагтай хэсгийн дэд бүтцийн асуудал
🔹 Агаарын бохирдлыг бууруулах
🔹 Иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх сайжруулах
🔹 Ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг хэлж байв.

✅ Дүүргийн ИТХ-аас 5-н хорооны иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулснаар иргэдээс гаргасан саналуудыг Зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэн холбогдох ААНБайгууллагуудад хүргүүлж асуудлуудыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллах юм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%