Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүүргийн Шүүхийн Тамгын газар, Дүүргийн Прокурорын газар хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт, зөрчлийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр дараах мэдээлэл явагдлаа.
Үүнд :



Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэл харьцуулсан үзүүлэлт

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, үр дүн

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтны ял эдлэлтийн байдал

2020-2022 оны байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон хохирсон хүүхдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, гэр бүлийн хүрээн дэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулга, мэдээлэл

ахлагч Б.Мөнх-Учрал:
2020-2022 оны байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулга, мэдээлэл өглөө.
Зөвлөгөөнөөс дараах саналууд гарлаа. Үүнд:
• Хууль сахиулах болон төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байгуулах
•Иргэдэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, сурталчилгааны ажлуудыг үе шаттайгаар холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах
• Хамтарсан багуудыг чадвахжуулах
• Гэмт хэрэг зөрчлийн дийлэнх хувь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэгдэж буй учир энэ төрлийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг саналуудыг гарган тодорхой төлөвлөгөөний дагуу зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахаар тогтлоо.