Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ГХУСАЗСЗ-ийн эхний хагас жилийн тайлангийн хурал боллоо

2022-06-30

Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр ИТХ-ын 305 тоот танхимд зохион байгуулагдлаа.
 
Тус хурлаар: 1.ГХУСАЗСЗ-ийн эхний хагас жилийн тайлан 2.Цагдаагийн хэлтэсээс ГХУСАЗСЗ-тэй хамтран хэрэгжүүлсэн ажлын тайлан, гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээ,статистик үзүүлэлтийн танилцуулга 3. 5-н хороодын дэд зөвлөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулагдлаа .
 
Зөвлөлийн гишүүд ГХУСАЗСЗ-ийн сүүлийн хагас жилийн төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцож, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэхээр шийдвэрлэлээ. Тус тайлангийн хуралд ГХУСАЗСЗ-ийн гишүүд, ГХУСАЗСЗ-ийн ажлын алба, Цагдаагийн хэлтсийн төлөөлөл, Хороодын засаг дарга нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%