

Нээлтэд ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Монгол улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, ахмад прокурор Б.Пүрэвжав болон дүүргийн хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, баяр хүргэлээ.
Тус барилгын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Ус Орчин” ХХК гүйцэтгэсэн юм.
23 ажилтан, албан хаагчтай тус байгууллагад томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор шинэ барилгын 3-р давхрыг 6 айлын орон сууцны зориулалтаар барьжээ.