Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

НИЙТИЙН АЛБАНД САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-01-06

🇲🇳 УИХ-ЫН ГИШҮҮН, МУ-ЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР НАРЫН САНААЧИЛГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “НИЙТИЙН АЛБАНД САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

📍 Зөвлөгөөн 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 14:00 цагт дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдаж Зөвлөгөөний чиглүүлэгчээр НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд ажиллаа.

📍 Тус зөвлөгөөнд 🇲🇳 УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ц.Сандаг-Очир, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Нийслэлийн прокурорын ерөнхий газрын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Н.Ганболд, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Нийслэлийн Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ф.Мөнхгэрэл болон дүүргийн БААН-ын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.

📍 Монгол Улсын Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалын гэмт хэрэгт шийтгэх ялын бодлогыг чангатгасантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах, албан тушаалтнуудыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан тус зөвлөгөөнд БААН-ын удирдлагууд, эрх зүй, санхүүгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

🇲🇳 УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ц.Сандаг-Очир Эрүүгийн хууль орсон нэмэлт өөрчлөлтийн талаар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн прокурорын ерөнхий газрын орлогч, Хууль цаазын шадар зөвлөх Н.Ганболд Авлигын талаарх гомдол мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.

📍 Мөн зөвлөгөөний үеэр Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 427 дугаар хаалттай хорих анги, Улсын бүртгэлийн хэлтсээс байгууллагын үйл ажиллагааны танилцуулга хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%