🇲🇳 Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXIII хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт хуралдлаа.
✅ Хуралдаанаар:
📍 Эхийн алдар I,II зэргийн одонгийн материал хэлэлцүүлэх тухай, Төрийн дээд шагналд дэмжих тухай
📍 Дүүргийн усны аюулгүй байдлын 2019-2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2023-2025 оны дүүргийн усны аюулгүй байдлын төлөвлөгөө батлах тухай
📍 УСБТ-ийн үнэ тариф шинэчлэн тогтоох тухай
📍 Хог хаягдлын хураамж шинэчлэн тогтоох тухай
📍 ААТҮГ-уудын захирал, бусад албан хаагчдад олгох цалин хөлсний нийтлэг жишиг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
✅ Мөн хуралдааны үеэр Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл болох 30 сурагч ИТХ-ын Хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа.