Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

1-р хорооны ИНХ хуралдаа.

2023-04-10

ИРГЭД 1-Р ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “ХАНГАЛТТАЙ” ГЭЖ ДҮГНЭЛЭЭ.

🔰Дүүргийн 5-н хорооны Иргэдийн Нийтийн Хурал өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр 1-р хорооны ИНХ хуралдаж, хурлаар хорооны Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, Сууц өмчлөгчдийн холбоод хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тавьж, нэмэлтээр Засаг даргын орлогч Б.Балжинням хөрөнгө оруулалтын мэдээллийг хийлээ.

🔰1-р хороо 2539 өрхийн 8588 хүн амтай. Төрөөс үзүүлж буй анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэхээс гадна Засгийн газраас хэрэгжүүлж буй Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд тодорхой ажлыг хийж гүйцэтгэжээ.

🔰Тодруулбал тус хороонд хүнсний эрхийн бичиг хэрэглэдэг 93 өрх байсан бол өрхийн амьжиргааг дэмжих богино хэмжээний төсөл, байнгын болон түр ажлын байранд иргэдийн зуучилснаар өнөөдөр гэхэд 25 өрх хүнсний эрхийг бичиг хэрэглэдэг болжээ. Цаашлаад энэ ондоо багтаж хүнсний эрхийн бичиггүй хороо болохыг төлөө ажиллаж байгаагаа хороон Засаг дарга Б.Лхамсүрэн хэлж байлаа.

🔰Өнөөдрийн хуралд 182 өрийн төлөөлөл оролцож хорооны үйл ажиллагааг ХАНГАЛТТАЙ гэж дүгнэж, төр захиргааны байгууллагын удирдлагууд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%