Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

5-р хорооны ИНХ хуралдаа.

2023-04-12

ГУДАМЖ ТАЛБАЙД ТОГТСОН УС ЗАЙЛУУЛАХ АЖЛЫГ ИРГЭД ӨӨРСДИЙН ОРОЛЦООТОЙ ХАМТДАА ШИЙДВЭРЛЭХИЙГ УРИАЛЛАА
🔰Өнөөдөр 5-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж, хорооны Засаг дарга Б.Мөнх-Учрал өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тухайлбал тус хороонд 1948 өрхийн 6467 иргэн оршин суудаг бөгөөд 39747 толгой мал тоолуулжээ. Мөн 55 байгууллага аж, ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
🔰2022 оны санал асуулгад иргэдийн санал өгөх цахим системийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллажээ. Мөн хүнсний эрхийн бичигт хамрагдалт 41,2%-иар буурсан үзүүлэлттэй байна. Ажлын байрыг дэмжих төсөл, Малжуулах төсөл болон бусад 9 төрлийн төсөл арга хэмжээнд 119 иргэнийг зуучилж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилласан болон бусад мэдээллүүд хийгдлээ.
🔰Иргэдээс гудамж талбайд ус ихээр тогтсон, камержуулалт, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх шаардлагатай, нохой устгал, дивиз орчмын сэг зэмийг цэвэрлэх шаардлагатай зэрэг санал хүсэлтүүд гарсан юм.
🔰Засаг даргын орлогч Б.Балжинням дүүрэгт хийж хэрэгжүүлсэн болон энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг танилцуулж иргэдийн асуултад хариулт өглөө. Тэрээр: Эхний ээлжид суваг шуудуу гаргаж, тогтсон усыг зайлуулах шаардлагатай байна. Мөн гэрэлтүүлгийн хувьд дүүргийн хэмжээнд 2000 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдэх бөгөөд 5-р хорооны Бага гүн хэсэгт гэрлийн шон босгох, кабель татах ажил хийгдэж байна. Наран хэсэг бүрэн гэрэлтүүлэгтэй болсон. Энэ жил Нарийний хэсэг бүтэн гэрэлтүүлэгтэй болно. Дээрх ажил хийгдэж дууссаны дараа камержуулалтыг үе шаттай хийхээр тооцоо судалгаа хийж, зураг төсвийг хийлгэж байгааг хэллээ.
🔰Хуралд суусан залуусын төлөөлөл иргэд өөрсдөө ойр орчмын талбайгаа цэвэрлэж хэвшихээс гадна, гудамж талбайд тогтсон ус зайлуулах ажлыг өөрсдийн оролцоотой хамтдаа шийдвэрлэхийг уриаллаа.
🔰Өнөөдрийн хуралд 155 өрхийн төлөөлөл оролцож, иргэд хорооны ажлыг олонхын саналаар ХАНГАЛТТАЙ гэж үнэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%