Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

“ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ БОЛОВСРОЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2023-05-03

✅Дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн Багануур салбар, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Багануур Орон нутгийн хөтөлбөр, Ахмад багш нарын холбоотой хамтран 2023 оны 05-р сарын 03-ний өдөр Соёлын ордонд дүүргийн ЕБС-ын 196 бүлэг, СӨБ-ын 82 бүлэг болон 63 байгууллагын 320 гаруй Эцэг эхийн зөвлөлийн гишүүд төлөөлөн зөвлөгөөнд оролцлоо. Уг зөвлөгөөнийг Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд нээж үг хэллээ. 
📌Уг зөвлөгөөнөөр: 
📌Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн Боловсролын салбарт хийгдэж буй ажил, цаашдын зорилтын танилцуулга 
📌Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Хувьсан өөрчлөгдөж буй боловсролд эцэг эхийн оролцоо” сэдэвт илтгэл 
📌Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Хишигдэлгэр  “Хүүхэд хөгжил, хамгааллын асуудалд  эцэг эхийн үүрэг, оролцоо” илтгэл 
📌Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн Багануур салбарын зохицуулагч, Хүүхдийн илч Ц.Цогзолмаа “Байгууллага аж ахуйн нэгжийн эцэг эхийн зөвлөлийн үүрэг, оролцоо” илтгэл 
📌Гэр бүлийн радио фм 104.5 салбарын менежер Г.Шижирбаатар “Гэр бүлийн үнэ цэнэ” илтгэл 
📌2023 оны 04-р сарын 25, 26-ний өдөр зохион байгуулагдсан Зөвлөгөөнөөс 3 чиглэлд 12 төрлийн зөвлөмжийг гаргаж үүрэг чиглэлийн биелэлтийг Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%