
Дүүргийн Боловсролын салбарынхан чуулж, “Багш нарын бага хурал”-аа зохион байгуулж, ИТХ-ын дарга Т.Отгонболд нээж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Боловсролын багц хуулийн шинэчлэл”-ийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал Боловсролын багц хуулийн шинэчлэлээр боловсролын тогтолцоо, боловсролын агуулга, хөтөлбөр, боловсролын чанарын баталгаажуулалт, хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгаа, засаглал, боловсролын санхүүжилт, насан туршийн суралцахуй зэрэг боловсролын суурь харилцааг зохицуулсан юм.