Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

"ӨСВӨРИЙН АВРАГЧ-2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-09-18

Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, дадлагажуулах зорилгоор "ӨСВӨРИЙН АВРАГЧ-2023" тэмцээнийг зохион байгууллаа.

📍ИТХ-ын дарга Т.Отгонболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм, Засаг даргын орлогч Б.Балжинням, Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Батжаргал, Цагдаагийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг, Хилийн 0252 дугаар ангийн захирагч хурандаа Х.Хатанбаатар, ШШГХ-ийн дарга ахмад Б.Адилбек, Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер дэд хурандаа Б.Баттулга, Улаан загалмайн хорооны дарга Х.Хонгорзул нар тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

📍Өсвөрийн аврагчид танин мэдэхүйн асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, хүч, авхаалж самбаа сорих, гал унтраах, химийн хордолтын бүсэд ажиллах зэрэг төрлүүдээр ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

📍Тэмцээний 1 дүгээр байранд дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн Дөл багийн тамирчид, 2 дугаар байранд Гүн галуутай цогцолбор сургуулийн Шонхор багийн тамирчид, 3 дугаар байранд Боловсрол цогцолбор сургуулийн Соёмбо багийн тамирчид, Тусгай байранд Оюуны эрин сургуулийн Disaster guarpians багийн тамирчид, тусгай байранд Гүн галуутай цогцолбор сургуулийн Сонор багийн тамирчид тус тус байр эзэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5732
4269 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%