Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

✅ДҮҮРГИЙН АХМАД НАСТНЫГ ДЭМЖИХ ТӨВИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2023-09-29

📌Дүүргийн ахмад настнуудын хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг хангах зорилгоор ахмад настныг дэмжих төвийн барилгыг Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил барьж ашиглалтад оруулж байна.

📌Ахмадын хөгжлийн төвийн нээлтийн арга хэмжээнд ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, ИТХ-ын Төлөөлөгч П.Төгөлдөр, Төлөөлөгч С.Ичинхорлоо, Төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, Төлөөлөгч А.Өсөхжаргал болон Улаан загалмайн хорооны дарга Л.Хонгорзул нар оролцлоо.

📌Энэ төв нь ашиглалтад орсноор ахмад настнууд маань орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сэргээн засах кабинетаар үйлчлүүлэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл нь бүрдэж байна.

📌"Ахмад настныг дэмжих төв"-ийн үйл ажиллагааг дүүргийн Ахмадын хороо, Залуус төв ААТҮГазрууд хамтран хариуцаж, зохион байгуулах ба ахмадын оролцооны байгууллагууд, хороодын ахмадын зөвлөл, сонирхлын бүлгүүдтэй хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг дэмжин зохион байгуулан ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%